2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA World Cup) АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдаж, АНУ-ын Нью Жерси муж дахь Metlife цэнгэлдэх хүрээлэнд болсон финалын тоглолтод Испани Аргентиныг 1:0-ээр хожиж, дэлхийн хошой аварга болов.
Тэмцээнд дэлхийн улс орнуудын шигшээ багуудаас урьдчилсан шатнаас шалгарсан 48 баг оролцож, 12 хэсэгт хуваагдан өрсөлдөх болсон нь өмнөх 32 багийн форматаас өргөжсөн шинэ тогтолцоогоор зохион байгуулагджээ.
Энэ жилийн хувьд нийт 104 тоглолт болж:
1. Испани – Аваргын Алтан цом
2. Аргентин – Мөнгөн медаль
3. Англи – Хүрэл медаль тус тус хүртэж, Франц 4-р байр эзлэв.
23 дахь удаагийн буюу энэ удаагийн тэмцээнд түрүүлж аваргын цом, алтан медаль хүртсэн Испани улсын шигшээ баг 51.0 сая, мөнгөн медаль хүртсэн Аргентин улсын баг 34.0 сая, хүрэл медаль хүртсэн Английн шигшээ баг 30.0 сая, 4-р байранд шалгарсан Франц улсын шигшээ баг 28.0 сая ам.долларын мөнгөн шагналыг авах юм байна.
Онцлон дурьдахад, алдарт Месси энэ дэлхийн аваргын тэмцээнд 8 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгч, багаа аваргын шигшээ шатанд авчирсан гайхалтай тоглолтуудыг үзүүллээ.
2005 оны Залуучуудын дэлхийн аварга, 2008 оны Олимпын аварга, 2021, 2024 онд Америк тивийн аварга, 2007, 2015, 2016 он тус бүрт мөнгөн медаль, 2019 онд хүрэл медаль, Финалиссимагийн 2022 оны аварга, 2022 оны дэлхийн аварга, 2014, 2026 оны дэлхийн аваргын мөнгөн медаль зэрэг авч болох бүх титмийг хүртэж, нийт 48 цом өргөсөн, энэ жил 6-р сарын 24-нд 39 нас хүрсэн тэрээр Аргентинд ийнхүү 1 алт, 2 мөнгө авч өглөө.
Харин Леониль Мессиг уйлуулж, багаа Дэлхийн аваргын цомд хөтөлсөн Испанийн 19 настай Ламин Ямал домгуудын мөрөөдлийн цомыг атгав.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA World Cup) нь анх 1930 онд Уругвай улсад зохион байгуулагдсанаас хойш дөрвөн жил тутамд дэлхийг донсолгосоор ирсэн олимпын дараа нэрлэгдэх нэр хүндтэй тэмцээн билээ.