Цахим орчинд 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр “Дуучин Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ил боллоо” гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.
Дээрх үйлдэл нь энэ оны дөрөвдүгээр сард болж, уг зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэн М-д Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулсан юм байна. Тухайн үед тэрээр мансууруулах төрлийг бодис хэрэглээгүй байсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах;
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Don Dior нь бас саяхан мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй байдалтай үйлчилгээний газар маргаан үүсгэсэн гэх мэдээлэл бас цацагдаад байгаа билээ.