Зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, олборлолт хийж байсан зөрчлийг илрүүлэн зогсоов

2026-07-29
1 минут уншина

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн 7 дугаар багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-000362 тусгай зөвшөөрөлтэй талбайд “нэр бүхий” ХХК элс угаах зориулалтын төхөөрөмж суурилуулан олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчид 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр илрүүлжээ. Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хойшлуулшгүйгээр үйл ажиллагааг нь зогсоож, прокурорын тогтоолоор уг арга хэмжээг хүчинтэйд тооцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Мөн GPS төхөөрөмжөөр байршлын хэмжилт хийж, ArcGIS программд тулган шалгахад элс угаах төхөөрөмж нь MV-000362 тусгай зөвшөөрлийн талбайн гадна байрлаж байсан нь тогтоогдсон юм байна. Иймд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналын хамт прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна гэж БОУАӨЯ-наас мэдээллээ.

Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхааруулахад, ус ашиглахтай холбоотой хуульд заасан зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтийг бүрэн бүрдүүлж, зөвхөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй талбайн хил хязгаарт үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр үйл ажиллагааг шуурхай зогсоож, холбогдох хариуцлага тооцохыг албаныхан сануулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

Дараагийн хуудас

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш