Т.Даваадалай нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв

2026-08-04
1 минут уншина

Авлигатай тэмцэх газраас Т.Даваадалай болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Нийслэлийн мега гэх тодотголтой төслүүдийн хүрээнд үүссэн авлига албан тушаалын хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд Т.Даваадалайг цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл АТГ-аас Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал Т.Мөнхдалай, мөн газрын “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Ербол болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчлөн, Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 4 сарын 9-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

Дараагийн хуудас

АЖМХ: Шатахууны асуудлаар талуудын уулзалт хийж, яаралтай шийдвэр гаргах хүсэлт хүргүүлж байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш