АЖМХ: Шатахууны асуудлаар талуудын уулзалт хийж, яаралтай шийдвэр гаргах хүсэлт хүргүүлж байна

2026-08-04
1 минут уншина

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо аялал жуулчлалын оргил улирал болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнөхөн үүсээд буй шатахууны хомсдолын сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд шатахууны нийлүүлэлтийн эрсдэлд анхаарал хандуулж, төрийн байгууллагуудыг шуурхай арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газраас хүслээ. Хэвлэлийн хурлын үеэр агаарын болон авто тээврийн шатахууны хангамж тасалдах нь аялал жуулчлалын салбар төдийгүй улсын нэр хүнд, олон улсын арга хэмжээний зохион байгуулалтад бодит эрсдэл учруулж болзошгүйг онцлов.

Монгол Улс 2026 оны долоодугаар сарын 31-ний байдлаар 568,989 гадаадын жуулчин хүлээн авч, өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд зөвхөн долоодугаар сард 150,257 жуулчин ирсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Гэвч шатахууны нийлүүлэлт доголдсоноор олон улсын болон орон нутгийн нислэг, авто тээвэр, аяллын хөтөлбөр, жуулчны бааз, зочлох үйлчилгээний байгууллагуудын хэвийн ажиллагаанд саад учирч, жуулчдын аюулгүй байдал, үйлчилгээний чанар, Монгол Улсын аялал жуулчлалын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байгааг сануулав.

Мөн наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “COP17” бага хурлын үеэр олон улсын төлөөлөгчид, зочдын урсгал эрс нэмэгдэх тул агаарын болон авто тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах нь үндэсний хэмжээний ач холбогдолтой асуудал болохыг онцолсон юм.

Иймд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, шатахуун импортлогч компаниуд болон салбарын төлөөллийг оролцуулсан шуурхай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, шатахууны хангамж, тээврийн хэвийн үйл ажиллагааг тогтвортой хангах шийдвэрийг яаралтай гаргах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна.

Хэвлэлийн хуралд АЖМХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Дуламсүрэн, АЖМХ-ны Монголын Жуулчин тээврийн холбооны Тэргүүн Б.Ижилмөрөн, Монголын Япон зах зээлийн салбар холбооны Гүйцэтгэх Захирал Б.Энхтүвшин, АЖМХ-ны Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбооны Тэргүүлэх гишүүн Н.Цэндсүрэн, АЖМХ-ны Хятад зах зээлийн салбар холбооны Гүйцэтгэх захирал Б.Бадрах-Ерөөл, АЖМХ-ны Монголын Солонгос зах зээлийн холбооны Тэргүүн Э.Наранхүү, Удирдах зөвлөлийн гишүүн А.Батхүү, АЖМХ-ны Америк зах зээлийн салбар холбооны УЗ-ийн гишүүн Б.Ишбалжир, Абсалют номадс ХХК-ийн Захирал М.Ариунбилэг нар оролцлоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Т.Даваадалай нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв

Дараагийн хуудас

“Зун орсон цас” Монголын анхны мюзиклийн тасалбар 1,000 ам.долларт хүрч байсан түүх

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш