Чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болгожээ

2026-08-04
1 минут уншина

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч амралтын өдрүүдэд Авто тээврийн үндсэний төвтэй хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартад MNS4599:2026-н дагуу хяналт шалгалт хийжээ.

Энэ үеэр зөвшөөрөгдсөн стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болгосон байна.

Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч Та бүхэн:

• Тээврийн хэрэгслийн яндан болон дуу намсгах системд өөрчлөлт оруулахгүй байх;

• Стандартын шаардлага хангасан эд анги ашиглах;

• Замын хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг зөвлөж байна.

Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдыг хүндэтгэж, стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр соёлтой оролцохыг ЦЕГ-аас уриаллаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Зун орсон цас” Монголын анхны мюзиклийн тасалбар 1,000 ам.долларт хүрч байсан түүх

Дараагийн хуудас

Дугаарын тэгш, сондгой хязгаарлалтын хугацаа, хуваарь

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш