“Зун орсон цас” Монголын анхны мюзиклийн тасалбар 1,000 ам.долларт хүрч байсан түүх

2026-08-04
1 минут уншина

Өдгөө концерт, жүжгийн VIP тасалбар өндөр үнээр худалдаалагдах нь хэвийн үзэгдэл болсон ч үүнээс даруй 20 жилийн өмнө Монголд нэгэн сонирхолтой рекордыг тогтоож байжээ.

2006 оны 2 сарын 14-нд УДБЭТ-т нээлтээ хийсэн домогт GUYS хамтлагийн “Зун орсон цас” мюзиклийн Валентины баярын нээлтийн тоглолтын тасалбарыг 1,000 ам.доллароор үнэлсэн нь тухайн цаг үедээ урьд хожид тохиож байгаагүй үзэгдэл болсон юм. Тухайн үед дэлхийн хамгийн алдартай Broadway театрын мюзиклийн тасалбар дунджаар 100 орчим ам.долларын үнэтэй байжээ.

Нээлтийн тоглолтыг тухайн үеийн нэр нөлөө бүхий 6 бизнесмен хосдоо зориулж тасалбарыг 1,000 ам доллароор худалдаж авч үзэж байсан бөгөөд нийтдээ 12 хүн л тусгайлан энэхүү тоглолтыг хүндэтгэлийн суудлаас Валентины баяраар урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг мэдэрч мартагдашгүй өнгөрүүлсэн гэдэг.

Харин нээлтийн дараагаас тасалбарыг 24,700 төгрөгөөр худалдаалсан бөгөөд “Зун орсон цас” мюзиклээр хүн бүрийг хайрын хотоор зочлох боломжийг олгосон юм. “Зун орсон цас” мюзикл нь УДБЭТ-д 7 удаа, СТӨ-д 3 удаа, UB Palace-д нэг удаа тоглогдож олны хүртээл болсон билээ.

Энэхүү бүтээл нь зөвхөн Монголын урлагийн түүхэнд төдийгүй энтертайнмент салбарын маркетингийн хамгийн зоримог шийдлийн нэг болон үлджээ.

“Зун орсон цас” мюзиклийн 20 жилийн ойд зориулж дахин үзэгчдэд 2026 оны 8-р сарын 4-с эхлэн IPTV, OTT платформоор дамжуулан хүргэхээр зорьж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

АЖМХ: Шатахууны асуудлаар талуудын уулзалт хийж, яаралтай шийдвэр гаргах хүсэлт хүргүүлж байна

Дараагийн хуудас

Чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болгожээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш