Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай байна

2025-04-05
1 минут уншина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 5569 ам.метр талбайд Туул усан цогцолборыг 2025-2032 онд барина. Өнөөдрийн байдлаар нийслэлчүүд газрын гүний усыг 100 хувь хэрэглэдэг буюу хоногт 185-225 мянган метр.куб цэвэр ус хэрэглэж байна. 2040 он гэхэд хотын усны хэрэглээ хоногт 772,450 метр.куб болж өснө. Тиймээс Туул, Тэрэлж гол дээр урсац тохируулгын далан байгуулж, Туул усан цогцолборыг барьснаар гадаргын ус ашиглах боломж бүрдэх юм. Урьдчилсан байдлаар боомтын хөндлүүрийн 3-4 хувилбарыг сонгоод байна.

Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх юм.  Уг усан цогцолборыг нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, ундны усны найдвартай эх үүсвэртэй болгох, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Экстрем спортын талбай байгуулагджээ

Дараагийн хуудас

Эрүүл мэндийн асуудлаар сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж байна

Сүүлд нэмэгдсэн Ногоон дэлхий

Видео: “Тайга фестиваль”-д албаныхан хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдлээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Бух Царам” орчимд “Өтгөн Тайга” ХХК-иас “Тайга фестиваль” зохион байгуулахаар төлөвлөж буй. Тэгвэл тус арга хэмжээтэй холбогдуулан аймгийн холбогдох мэргэжлийн

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

Парагвай Улсын Хернандариас хотноо 2026 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар
ШилжихДээш