Эрүүл мэндийн асуудлаар сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж байна

2025-04-07
4 минут уншина

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан салбарын асуудалд сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэн хүргэж байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн асуудлаарх сэтгүүлчдийн үг, үзэл бодлыг эшлэл болгон 7 хоногийн турш хүргэлээ.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛД СЭТГҮҮЛЧДИЙН ДУУ ХООЛОЙ”-г хүргэж байна хэмээх тус үйл ажиллагаанд нийслэл, орон нутаг, гадаад улсад ажиллаж буй нийт 20 гаруй сэтгүүлч өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж оролцлоо. Та бүхэнд сэтгүүлчдийн зарим эшлэлээс хүргэе.

“Цагаан үзэг” холбоог үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ундрах

Эмчийн буруутай үйлдэл гэхээсээ илүү тогтолцооны гажуудлаас болж эмч, мэргэжилтнүүд их хохирдог. Үүнийг бид ялгаж салгаж, нягталж мэдээлдэг байх хэрэгтэй.

“Өнөөдөр” сонины тоймч О.Бат-Ундрах:

Салбарын үнэнийг илчилж, тулгамдсан асуудлыг сөхөн, бодит шийдлийг эрэлхийлэх нь сэтгүүлчдийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг билээ. Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын төлөө бид үзгээрээ тэмцэх хэрэгтэй.
Mining.mn, ерөнхий редактор Б.Пүрэв:

Нэг эмч, сувилагчийн ард нийтийн эрүүл мэндийн асуудал хөндөгддөг. Тиймээс эмч, мэргэжилтнүүдийг хамгаалах эрх зүйн орчин хэрэгтэй байна.
Сэтгүүлч Д.Өлзийбадрах:

 Эцэг, эхээс заяасан бие, эрүүл мэндээ хамгаалж, хариуцаж явах нь монгол хүмүүн бүрийн хуулиар хүлээсэн журамт үүрэг билээ.
Оюуны дархлаа төв” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Г.Энхбаатар:

Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөч нь эмч нар биш, сэтгүүлчид юм. Сэтгүүлчийн сайн боловсруулсан мэдээлэл нь олон нийтийг эрүүл мэнддээ анхаарахад хүргэдэг.
ETV телевиз, сэтгүүлч Э.Энхжаргал:

Эмч, ажилчдад баталгаатай цалин хангамж өгч, хууль, эрх зүйн хамгаалалтад ажиллаж, амьдрах боломжийг олгох нь салбарын гол зорилгуудын нэг байх ёстой.
Архангай медиа групп”-ийн захирал О.Амарзаяа:

Хүний хамгийн үнэт баялаг бол эрүүл мэнд. Түүнийг хамгаалахад сэтгүүлчдийн оролцоо маш чухал.
Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Гандолгор:

Бид хамгийн харгис хотод амьдарч, стресс хэмээх чимээгүй тахалд идэгдсээр байгаа. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ өдөр бүр нэхдэг байцгаая.
ТВ5, сэтгүүлч Т.Бадамханд:

 Эрүүл мэндийн салбарыг сайжруулахын тулд улс нь хөрөнгө зардаг, иргэд нь шинжлэх ухаанд итгэдэг байх учиртай. Ингэснээр олон нийт чанартай, хүртээмжтэй үйлчилгээг авч чадна.
“25 дугаар суваг” телевиз, сэтгүүлч Б.Аюурбунь:

Маргаашийн нарыг харах гэж олон хүн амьдрал, үхэлтэй тэмцэн, өвчинд шаналж байгаа. Яг одооноос эхлэн эрүүл мэндээ хайрлаж, хамгаалаарай.
ТВ9 телевизийн сэтгүүлч Л.Гантуяа:

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн байдлын доройтол эмч, үйлчлүүлэгчдийг талцуулж байна.
МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд:

Иргэд заавал гадаад явж эмчлүүлэх бус, эх орондоо ижил тэгш эмчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Манай улсад чадварлаг эмч олон бий.
Сэтгүүлч С.Будрагчаа:

Эмч, эмнэлгийн ажилтнуудыг харлуулан гутаах, аливаа хэлбэрээр шүүмжлэн доромжлох хандлага сүүлийн үед маш их болсон. Бид үүнтэй эвлэрч болохгүй.
ubn.mn Сайтын эрхлэгч, “Лхагвын тойм” нэвтрүүлгийн сэтгүүлч Г. Лхагвадорж:

Өвчингүй байх нь ямар чухлыг мэддэг шиг ээ эрүүл мэндээ өөрөө л хамгаална гэдгээ ойлгоцгооё. Эрүүл байх нь төрөөс, эсвэл хэн нэгнээс хамаардаг зүйл биш.
Дорнод дата студийн сэтгүүлч, МҮОНТ-ийн Дорнод аймаг дахь сурвалжлагч Б.Орхонтуул:

Эрүүл байна гэдэг олон нийтийн мэдлэг, хандлагатай салшгүй холбоотой. Тиймээс сэтгүүлчид үүнд гол нөлөө үзүүлэх ёстой.
Масс.мн ерөнхий редактор Б.Нарангоо:

Эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй дасгал, хөдөлгөөн. Бид үндэстнээрээ эрүүл амьдралын дадал, хэвшилтэй болж гэмээнэ, өнөөдөр эрүүл байх тухай ярина.
“Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч Ч. Үл-Олдох:

 Эрүүл мэндийн салбар өөрөө эрүүл байж иргэнээ хамгаалж, эмч нараа хайхардаг болчихвол олон асуудал аяндаа цэгцрэх юм.
МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Доржбаяр:

Эмчлүүлэх гэж хандив, гуйлга гуйдаг л ард түмэн боллоо. Энэ байдал хэзээ цэгцрэх вэ.
Баян-Өлгий аймгийн радиогийн сурвалжлагч, редактор Наби Оспан:

Сумдын дэлгүүрт цэвэр ус олдохгүй мөртлөө лангуу дүүрэн чихэртэй ундаа өрөөтэй байх юм. Төр засаг минь биднийг чихрээр л “УГЖИЖ”, хордуулж байна даа …
Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн гишүүн М.Баянзул:

Эрүүл цус бусдад донор болдог шиг эрүүл харилцаа, эерэг бүхнийг түгээдэг сэтгүүлчид байж нийгмээ вакцинжуулъя.
Newswall.mn сайтын эрхлэгч П.Нарандэлгэр:

Өндөр наслалтаараа тэргүүлдэг дэлхийн улс орнуудын хүмүүс “Өглөөний цайгаа уусан уу” хэмээн мэндчилдэг. Эрүүл мэндээ хамгаалах нь энэ мэт энгийн зүйлээс эхэлнэ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Р.Мөнгөнцэцэг:

Сэтгүүлчид салбар бүрээр мэргэших нь чухал юм. Эрүүл мэнд ганцхан эмчээс биш, иргэн, та, биднээс шалтгаална. Таны эрүүл мэнд-таны гарт
Сэтгүүлч Г.Нараа:

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн боловсролд багаас нь анхаарч, зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнд хамгийн ЭРХЭМ баялаг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР ӨӨРСДИЙН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ ОРОЛЦСОН НИЙТ СЭТГҮҮЛЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА.
“Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн зүгээс нийтийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд мэргэшсэн сэтгүүлчдийг бий болгох зорилгоор “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриатайгаар 4 дэх жилдээ тогтмол үйл ажиллагаа явуулж буй Монголын анхны төрөлжсөн сэтгүүлчдийн холбоо юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай байна

Дараагийн хуудас

Хүүхэд осолдсон хэсэгт гэрлэн дохио, хурд сааруулагч хийлгэх хүсэлт өгөөд 5 жил болжээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Н.Учрал сайд таныг Улаанбадрах суманд хамт очихыг урьж байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Дорноговь аймагт жран олборлох тухай амуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралд албан хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр “Миний бие Говийн бүсийн 7- р тойргоос сонгогдсон

Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам батлагдлаа

Сүүлийн таван жилд цахим орчинд үйлдэгдсэн 40,900 гэмт хэргийн улмаас 459 хүүхэд хохирчээ. Үүний зэрэгцээ үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 дуудлага бүртгэгдсэнээс 29 нь

Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж,
ШилжихДээш