Монголын анхны мюзикл “Зун орсон цас” 20 жилийн ойдоо зориулж үзэгчдэд дижитал хэлбэрээр хүрч байна

2026-08-12
1 минут уншина

Монголын хамгийн анхны мюзикл “Зун орсон цас” 20 жилийн ойдоо зориулан үзэгчдэдээ дахин хүрч байна.

Домогт GUYS хамтлаг өөрсдийн бүтээлээрээ энэхүү мюзиклийн зохиолыг бичиж амилуулсан гэдгээрээ онцлог юм. Мөн зөвхөн дуу гэлтгүй бүжиг, жүжиглэлт, харилцан яриа, тайз гээд бүх талаараа мюзиклийн шинэ түүхийг бичсэн гайхалтай уран бүтээл билээ.

“Зун орсон цас” мюзикл нь УДБЭТ-д 7 удаа, СТӨ-д 3 удаа, UB Palace-д нэг удаа тоглогдож олны хүртээл болсон билээ. Тус бүтээлийг “Гэгээн муза” олон улсын театрын наадамд өрсөлдүүлэх үед мюзиклийн төрөлд номинаци байгаагүй тул зохион байгуулагч комиссын зүгээс тусгайлан шинээр номинаци бий болгож байжээ. Ингэснээр “Зун орсон цас” мюзикл “Шилдэг тайз”, “Шилдэг найруулагч”, хөгжмийн зохиолч А.Төгсбаяр “Шилдэг хөгжмийн зохиолч” гэсэн гурван төрөлд “Гэгээн муза” хүртсэн түүхтэй.

Ийнхүү 2006 онд театрын тайзнаа Монголын мюзиклийн шинэ эрин үеийг эхлүүлсэн бүтээл 20 жилийн дараа дижитал орчинд шинэ амьдралаа эхлүүлж, шинэ үеийн үзэгчидтэй дахин уулзаж байна.

2026 оны 8 сарын 4-с эхлэн “Зун орсон цас” мюзикл IPTV болон OTT платформуудад албан ёсоор дижитал хэлбэрээр байршиж, үзэгчид энэхүү түүхэн бүтээлийг хүлээн авч үзэх боломжтой боллоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сэрэмжлүүлэг

Дараагийн хуудас

Монгол орны цөлжилтийн шинэ тайлан (атлас)

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш