Монгол орны цөлжилтийн шинэ тайлан (атлас)

2026-08-12
1 минут уншина

Монгол Улсын Засгийн газрын байгаль орчныг хамгаалах, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх бодлого, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын хүрээнд хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх зорилгоор “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан (атлас)”-ыг шинэчиллээ.

Манай орны цөлжилтийн анхны зураглалыг 1989 онд боловсруулснаас хойш үндэсний хэмжээний үнэлгээг үе шаттайгаар хийж ирсэн. Энэхүү шинэчилсэн атлас нь 1991–2025 оны мэдээлэлд тулгуурласан Монгол орны цөлжилт, газрын доройтлын зургаа дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ болж байна.

Шинэчилсэн үнэлгээг хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, орон зайн шинжилгээний орчин үеийн арга технологид тулгуурлан боловсруулжээ.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээр ахлуулсан, Шинжлэх ухааны академи болон салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн редакцын зөвлөл, ажлын хэсгийн 20 орчим гишүүнтэй баг 2025 оны 3 дугаар сараас эхлэн ажилласан юм.

Энэхүү атласын гол шинэчлэл нь өмнөх үнэлгээнд бүрэн тусгагдаагүй байсан усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг үнэлгээнд хамруулж, цөлжилтийн үр дагавар, хяналт, баталгаажуулалтын 12 сэдэвчилсэн зураглалыг шинээр боловсруулсан.

Үнэлгээнээс харахад Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, ургамлын бүрхэвчийн өөрчлөлт, бэлчээрийн ашиглалтын ачаалал нэмэгдсэн байна.

Тухайлбал:

• Монгол орны жилийн дундаж агаарын температур 1941–2025 онд 2.5 хэмээр нэмэгдсэн;

• Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдэх хандлага ажиглагдсан;

• Газар нутгийн 54.8 хувь нь усны элэгдэлд, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх эрсдэлтэй;

• Нийт нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурах хандлага илэрсэн;

• Ургамлын бүтээмж нийт газар нутгийн 22.3 хувьд буурсан байна.

Үүнээс:

-0.6 хувь нь нэн хүчтэй,

-9.4 хувь нь хүчтэй

-43.2 хувь нь дунд

-28.7 хувь нь сул цөлжилттэй байна.

Нийт үнэлгээний дүнгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.

Үүнээс:

-0.6 хувь нь нэн хүчтэй,

-9.4 хувь нь хүчтэй

-43.2 хувь нь дунд

-28.7 хувь нь сул цөлжилттэй байна.

Үүнийг 2020 оны тайлантай харьцуулахад цөлжилт, газрын доройтолд өртсөн газрын хэмжээ 5 хувиар нэмэгдсэн ч нэн хүчтэй, хүчтэй цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 16.2 хувиар буурсан байна.

Судалгааны дүнгээс цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгалийн хүчин зүйлээс бус, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны хавсарсан нөлөөгөөр эрчимжиж байгааг харуулж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний бүтээл нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсын түвшинд танилцуулах албан ёсны баримт бичгийн нэг болно.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монголын анхны мюзикл “Зун орсон цас” 20 жилийн ойдоо зориулж үзэгчдэд дижитал хэлбэрээр хүрч байна

Дараагийн хуудас

Хануур хорхой, тураах тариа, цай гэх нэрээр сэтгэцэд нөлөөт бодис зэрэг хууль бус барааг илрүүлжээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш