Инфографик: Монгол Улс архины донтолтоор дэлхийд тэргүүлж байна

2026-08-16
1 минут уншина

Олон улсын “World Population Review”-ийн гаргасан статистикаар Монгол Улсад архинд донтох эмгэгтэй (Alcoholism) хүмүүсийн эзлэх хувь 100,000 хүн тутамд 5,496 оногдож байгаа нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг харуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар нэг хүн жилд 7-8 литр цэвэр спирт ногдож байгаа тохиолдолд тухайн улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирлаа гэж үздэг бол Монгол улсад насанд хүрсэн нэг хүнд ногдох жилийн хэрэглээ дунджаар 28 литр (хатуулаг өндөртэй болон сул согтууруулах ундааг нийлүүлэн тооцсоноор) байгаа нь дөрөв дахин их байна /Эх сурвалж: https://worldpopulationreview.com/country-rankings/alcoholism-by-country/

Монгол Улсад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архилан согтуурахтай тэмцэх тухай хууль[2]-аар насны хязгаарыг 21, үйлдвэрлэгчдэд оногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлж, цагийн хуваарийг чангатгасан.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Статистик тандалт судалгааны албаны тайланд сүүлийн 5 жилийн дунджаар жилд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20  мянга орчим хүн гэмтэл авч, үүнээс 1800 хүн нас барсан. Нас барсан хүнийг нас хүйсийн байдлаар авч үзвэл 82.8 хувь эрэгтэй, 17.2 хувь эмэгтэй, 35-54 насны хүмүүс 59.2 хувийг тус эзэлсэн талаар харамсалтай тоон мэдээлэл байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Шонхор шувуу барих зөвшөөрлийг зогсоох нийтийн өргөдөл санаачилжээ

Дараагийн хуудас

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оноос хэрэгжинэ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган,
ШилжихДээш