Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оноос хэрэгжинэ

2026-08-19
1 минут уншина

Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, татварын тогтолцоог илүү шударга, өрсөлдөх чадвартай, бизнес, технологийг дэмжсэн өөрчлөлтүүдийг тусгалаа.

Хуулиар татварын хувь хэмжээг шатлалтай болгож шинэчилсэн. Үүний хүрээнд 6-10 тэрбум төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг 15 хувь байхаар тогтоож, татварын ачааллыг орлогын түвшинтэй уялдуулан шатлалтай ногдуулах эрх зүйн орчныг бүрдэв.

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн. 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой аж ахуйн нэгжийн орлогын дээд хэмжээ 1.5 тэрбум төгрөг байсныг өөрчлөн босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжинэ. Үүнд хиймэл оюун ухаан (AI), дата төвийн тоног төхөөрөмжид 3 жилийн хугацаанд түргэвчилсэн элэгдэл тооцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ виртуал бус мэдээллийн технологийн компаниудын тодорхой төрлийн орлогыг татвараас чөлөөлөх юм.

Татварын тайлагнал, төлбөрийн хугацааг уян хатан болгов. Сар бүрийн тайлан гаргах, татвар төлөхтэй холбоотой хугацааг тодорхой өдрөөр бус тухайн сарын “сүүлийн өдөр”-өөр тогтоохоор өөрчилжээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ. Өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац бүтээмжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн сар бүрийн 10, 20, 25-ны өдөртэй холбоотой хугацааны зохицуулалтыг илүү ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар болгож, татвар төлөгчийн үүргээ биелүүлэх нөхцөл сайжрах юм. Энэхүү хууль 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

Дараагийн хуудас

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш