COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

2026-08-24
1 минут уншина

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрнө.
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалтын нээлт болж, цаашид газрын доройтол, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэг товлогдсон байна.
ӨНӨӨДӨР:
• Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулах;
• бизнес, банк санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд;
• Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээр, малчдын амьжиргааг холбосон Resilient Threads хэлэлцүүлэг;
• ноос болон байгалийн ширхэгт, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох Fashion4Land Forum;
• уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтыг хэлэлцэх Mining Forum;
• Rangelands Flagship Initiative буюу бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн олон улсын санаачилгын албан ёсны нээлт;
• газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний уялдаа холбоог авч үзэх өндөр түвшний хэлэлцүүлэг;
• Монгол, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, Ногоон хэрэм төслийн 20 жилийн туршлага;
• Уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийг холбосон Folklore4Land арга хэмжээ тус тус болно.

Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сэрэмжлүүлэг: Зээрийн шагай ч хорих ялд хүргэнэ

Дараагийн хуудас

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш