Сэрэмжлүүлэг: Зээрийн шагай ч хорих ялд хүргэнэ

2026-08-23
1 минут уншина

2025 оноос хойш Монгол Улсын 10 гаруй иргэн зээрийн шагай, зэрлэг ан амьтны мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн болон амьтны сэг зэмийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, 4–10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол бүртгэгдээд байна.

БНХАУ-д монгол зээр нь улсын I зэрэглэлийн хамгаалалттай зэрлэг амьтан бөгөөд түүний шагай, яс, эвэр, арьс, мах зэрэг аливаа хэсгийг ердийн эд зүйл бус, хамгаалалттай зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүнд тооцдог.

Монгол Улсад тухайн зүйлийг хадгалах, авч явахыг хориглоогүй байж болох ч БНХАУ-ын хилээр нэвтэрсэн мөчөөс тус улсын хууль тогтоомж үйлчилнэ.

“Бэлгэнд авсан”, “дурсгалын зүйл”, “худалдах зорилгогүй”, “бусдын дайвар ачаа”, “дотор нь юу байсныг мэдээгүй” гэх тайлбар нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байж болно.

Иймд БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь консулын газраас хүргэж байна.

-Зээр болон бусад зэрлэг ан амьтны шагай, мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн, сэг зэмийг авч явахгүй байх;

-Бусдын өгсөн уут, хайрцаг, дайвар ачааг агуулгыг нь шалгалгүйгээр хилээр нэвтрүүлэхгүй байх;

-Тээврийн хэрэгслийн бүхээг, тээш, ачааны хэсэгт хориотой болон хязгаарласан зүйл байгаа эсэхийг хил нэвтрэхээс өмнө сайтар шалгах;

-Гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай эд зүйл, бэлэг дурсгалын зүйл худалдан авахгүй, тээвэрлэхгүй байх;

-Эргэлзээтэй эд зүйл байгаа бол хил нэвтрэхээс өмнө гааль, хилийн холбогдох байгууллагаас заавал тодруулах.

Нэг ширхэг шагай, нэг уут мах, эсхүл бусдын дайвар ачаа ч таныг эрүүгийн хэрэгт холбогдуулж, олон жилийн хорих ялд хүргэж болзошгүй.

ӨӨРӨӨ БҮҮ АВЧ ЯВ!

БУСДЫН АЧААГ БҮҮ ДАМЖУУЛ!

ХИЛЭЭР БҮҮ НЭВТРҮҮЛ!

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Богдхан уулын экологийн гарц

Дараагийн хуудас

COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш