Нэг тэрбум ам.долларын зээл, визийн нөхцөл хөнгөвчлөх саналуудыг дэмжихээ илэрхийлжээ

2026-08-30
1 минут уншина

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт улсад хийв. Тус улс нь нэг хүнд ногдох ДНБ хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд манай улсад 2001 оноос хойш 45 сая ам.долларын тусламжийг эмнэлгийн салбарт үзүүлжээ. Хамгийн сүүлд Зүрх судасны үндэсний төв байгуулахад зориулж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэ хүрээнд 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавих юм байна.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзсан юм. Энэ үеэр ноён Андрю Макдауэл Европын сэргээн босголтын банкнаас 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон тухайгаа дуулгалаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

Европын Холбооны улс орнуудад 70 гаруй мянган монгол иргэн оршин сууж буйн 2500 орчим нь Бельгийн Хаант Улсад амьдарч байна. Монгол Улсын иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг дэмжин ажиллахаа Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер УИХ-ын дарга С.Бямбацогттой уулзахдаа мэдэгджээ. Түүнчлэн Бельги улс Европын Комисст уг саналыг уламжилж, албажуулсан байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Дараагийн хуудас

Хүүхдийнхээ цэцэрлэгийн гэрээг дэлхийн хаанаас ч цахимаар байгуулах боломжтой

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Хүүхдийнхээ цэцэрлэгийн гэрээг дэлхийн хаанаас ч цахимаар байгуулах боломжтой

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатны дараа 100,481 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу нийт хамрагдах хүүхдийн 79.25 хувь нь цахим бүртгэлээ баталгаажуулж, хүүхдийнхээ цэцэрлэгийн

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,
ШилжихДээш