Хүүхдийнхээ цэцэрлэгийн гэрээг дэлхийн хаанаас ч цахимаар байгуулах боломжтой

2026-08-30
1 минут уншина

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатны дараа 100,481 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу нийт хамрагдах хүүхдийн 79.25 хувь нь цахим бүртгэлээ баталгаажуулж, хүүхдийнхээ цэцэрлэгийн хуваарилалтыг хийлгэжээ.

Энэ хичээлийн жилээс нийслэлийн 300 гаруй цэцэрлэг эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-г E-Geree цахим баримт бичгийн нэгдсэн системээр цахимаар байгуулж байна.

Ингэснээр цэцэрлэгийн гэрээг цаасан хэлбэрээр хэвлэх шаардлагагүй болж, 1.5 сая гаруй хуудас цаас, 10.5 сая литр ус, 181 нас бие гүйцсэн мод хэмнэх тооцоо гарчээ.

Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан гэрээгээ хүссэн үедээ, хаанаас ч байгуулах боломжтой. Мөн гэрээ цахим хэлбэрээр хадгалагдах тул дахин цэцэрлэг дээр биечлэн очих шаардлагагүй юм.

Гэрээгээ 5 алхмаар баталгаажуулна:
1. E-Mongolia системд нэвтрэх
2. “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээг сонгох
3. Хүүхдийнхээ хуваарилалттай танилцаад “Гэрээ байгуулах” товчийг дарах
4. Гэрээтэй танилцаж, гарын үсгээ цахимаар зурж, шаардлагатай мэдээллийг бөглөх
5. QPay-ээр 2,200 төгрөгийн төлбөр төлж, “Баталгаажуулах” товчийг дарах.

Ийнхүү цэцэрлэгийн гэрээг цахимжуулснаар эцэг эхийн цагийг хэмнэхээс гадна цэцэрлэгүүдийн бичиг цаасны хэрэглээг бууруулж, “Ногоон цэцэрлэг” буюу цаасгүй, байгальд ээлтэй үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Нэг тэрбум ам.долларын зээл, визийн нөхцөл хөнгөвчлөх саналуудыг дэмжихээ илэрхийлжээ

Сүүлд нэмэгдсэн Боловсрол

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын

Хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний төслийн эхний шат нийслэлийн 3 дүүрэгт амжилттай хэрэгжлээ

УИХ-ын Гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, “Сайн Буян” сангийн санаачилгаар Налайх, Багануур, Багахангай дүүрэгт хиймэл оюун ухаанд
ШилжихДээш