Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
1 минут уншина

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах зорилгоор энэ онд 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар 131 сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгыг барьж байна. Үүнд 60 сургууль, 52 цэцэрлэг, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 спорт заал багтаж байна.

Мөн сурагчдыг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлж, хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 9000 гаруй сурагч суралцана. Хотхоны бага сургуулиудын ширээ, сандал, ухаалаг самбар, багшийн зөөврийн компьютер болон сургалтын STEM хэрэглэгдэхүүнийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байна.

Энэ хичээлийн жилд олон улсын хөтөлбөртэй 5, их сургуулийн дэргэдэх 6, төрөлжсөн 5 ахлах сургууль хичээллэнэ. Мөн нэгдүгээр ангид “Шинэчилсэн сургалтын хөтөлбөр” хэрэгжинэ.

Сургуулийн болон анги, бүлгийн ачааллыг бууруулж, 3000-аас дээш суралцагчтай 38 сургууль, 46 ба түүнээс дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулахаар ажиллаж байна. Түүнчлэн сурагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчлөн, бүсчлэн зохицуулж, тухайн бүсийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Мөн сурагчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, 359 сургуулийн автобус үйлчилгээнд явна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Танилц: Ерөнхий сайд есөн шийдвэр

Дараагийн хуудас

GS25, CU зэрэг дэлгүүрт хулгай, залилан хийдэг этгээдийг цагдан хорьжээ

Сүүлд нэмэгдсэн Боловсрол

Хүүхдийнхээ цэцэрлэгийн гэрээг дэлхийн хаанаас ч цахимаар байгуулах боломжтой

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатны дараа 100,481 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу нийт хамрагдах хүүхдийн 79.25 хувь нь цахим бүртгэлээ баталгаажуулж, хүүхдийнхээ цэцэрлэгийн

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш