GS25 сүлжээ дэлгүүрийн худалдагчид картаа аваад ирье гэж хэлээд зугтаасан этгээдийг СХД-ийн 3-р хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд олон удаагийн үйлдэлтэй этгээдийг цагдан хориод байгаа юм байна.
Тэрээр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа юм байна. Сэжигтэй этгээд 18 настай, эрэгтэй “Г” нь уг үйлдийн аргаар 6 удаагийн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.