Суурьшлын бүсэд нэвтэрсэн 4 хүрэн баавгайг 57 км тууж, Эрээний нуруунд хүргэлээ

2026-09-03
1 минут уншина

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Шалз гэх газарт 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 4 баавгай орж ирсэн гэх мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо, хариуцсан хэсгийн байгаль хамгаалагчдын хамт тухайн сумын холбогдох албан хаагчид болон нутгийн иргэдтэй хамтран шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг, Өвөр шар хөв гэх газраас 4 хүрэн баавгай буюу 1 эвш, 3 бамбаруушийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруунд хүргэхэд нийт 18 цаг зарцуулж, 57 км зам туулсан байна.

Энэхүү ажлыг хамгаалалтын захиргааны албан хаагчид Баян-Уул сумын Засаг дарга, холбогдох албан хаагчид болон нутгийн иргэдтэй хамтран, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааг баримтлан гүйцэтгэжээ. Баавгайг зөөлөн тууж, замын явцад 4 удаа 1–2 цаг орчим амраан, байгальд нь аюулгүй хүргэсэн байна.

Иймд хадлан бэлтгэж буй болон жимс түүж байгаа иргэд та бүхнийг тус газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

GS25, CU зэрэг дэлгүүрт хулгай, залилан хийдэг этгээдийг цагдан хорьжээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн
ШилжихДээш