default

Буйр нууранд живсэн техник хэрэгслийг илрүүлэх, гаргах ажиллагааг зохион байгуулж байна

2026-09-12
1 минут уншина

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц, бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалтыг хийжээ.

Мөн гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дронуудыг ашиглан усны гүнд эрлийн ажиллагааг зохион байгуулж, Буйр нуурын эргээс 560 метрийн зайд 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяны зориулалттай завийг илрүүлж, нуурын эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өглөө.

Энэхүү ажиллагаа нь нууранд техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв

Сүүлд нэмэгдсэн Видео

НИТХ-ын ээлжит хуралдаан “Сэлбэ ухаалаг хот” байгуулах асуудлаар үргэлжиллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан 2026 оны наймдугаар сарын 06-ны өдөр эхэлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын

ГЕГ: Шалгалтын ажиллагааг өнөөдөр эхлүүлсэн

Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гаалийн байгууллагын хувьд өнгөрсөн 2025 оны
ШилжихДээш