Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр сошиал орчинд залилан хийх оролдлого гарч байгаа тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд:
- Торгууль төлөх мэдээлэл, холбоосыг сайтар нягтлах
- Үл таних болон сэжигтэй холбоосоор нэвтрэхгүй байх
- Банкны данс, картын мэдээлэл, нууц үгээ бусдад өгөхгүй байх
- Эргэлзээтэй тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг тодруулсны дараа торгууль төлөхийг зөвлөж байна.
Иргэн та мэдээллийн үнэн зөвийг нягталж, залилангийн хохирогч болохоос сэргийлнэ үү.