10 гаруй тэрбумыг залилж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг ОХУ-аас авчирлаа

2026-09-24
1 минут уншина

Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг интерпол, Мөрдөн байцаах албаны бие бүрэлдэхүүн зохион байгууллаа.
Цагдаагийн алба хаагчид түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар цагдан хорих 461 анги руу шилжүүллээ.
Дамжингийн Отгонбаяр нь “Хурд” группийн туслан гүйцэтгэгч “Тангас”, “Гэрэлт есөн од” зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлджээ.
Тодруулбал, Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Тэрбээр 2014 оноос эхлэн “Хурд” группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг.
Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм.
Улмаар 2025 онд ОХУ руу хил зөрчин нэвтрэх үедээ саатуулагдаж, тус улсын шоронд жил гаруй хоригдсон байдаг.
Харин түүний эхнэр Э.Гэрэлмаа нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Гадаадын хөрөнгө оруулалтыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг танилцууллаа

Дараагийн хуудас

“Нийгмийн эрүүл мэндэд сэтгүүлчдийн оролцоо” уулзалт боллоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш