Хөрсөн дээр цочир хүйтрэнэ!

2026-09-25
1 минут уншина

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ирэх долоо хоногийн Даваа гарагт /2026.09.28/ тохиож байна. Энэ өдөр хурим найр, ёслол хүндэтгэл болон бусад олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй иргэд цөөнгүй байгаа биз ээ. Гэвч тухайн өдөр цаг агаар сэрүүхэн, гадаа арга хэмжээ зохион байгуулахад төдийлөн таатай бус байх төлөвтэй байна.

Сэрэмжлүүлэг

9 дүгээр сарын 27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж, 25-29-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдахыг анхааруулж байна.

Иймд та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч, цаг агаарын нөхцөлөө тооцон арга хэмжээ, ажил үйлсээ төлөвлөхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Тээвэрчид “Тэг” зогсолтоо 10 хоногоор хойшлууллаа

Дараагийн хуудас

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш