Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрт 6 тэрбум орчим төгрөгийг зарцуулжээ

2026-09-30
1 минут уншина

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажиллаж, орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна.

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийн асуудлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв. Баян-Өлгий аймагт 2,764,  Ховд аймагт 1,391 толгой мал устгаж, зургаа орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд:

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах,
-Мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх,
-Орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,
-2027 онд Шинэ хоршоо хөдөлгөөнийг өөрчлөн, шинэчлэн явуулахад шаардлагатай зээлийн мэдээлэл, санхүүжилтийн судалгаа нэгдсэн үнэлгээ мэдээллийг гаргаж танилцуулах,
-Цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах,
-Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах,
-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргах, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,
-Улсын хэмжээнд иргэд, хүүхэд, олон нийтэд учирч болзошгүй стандартын бус нөхцөл, эрсдэлийг бууруулах, нэн шуурхай шийдвэрлэх нэгдсэн аян зохион байгуулахтай холбоотой бэлтгэлийг хангах,
-Эрчим хүч, дулааны найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр тус тус үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Философич С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллажээ

Дараагийн хуудас

Ц.Жавхланбаатар: Өлөн явахад өглөө боссон хий тэр өдөржингөө биеийг хямраадаг

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш