Нийслэлийн прокурорын газраас С.Молор-Эрдэнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах санал гаргасан байна.
Эл асуудлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцэж, яллагдагчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянан үзээд, хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.
Ингэхдээ С.Молор-Эрдэнэд:
Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох,
Хэргийн нэр бүхий болон бусад оролцогчтой уулзах, харилцах, холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Шүүхийн шийдвэр 2026 оны есдүгээр сарын 29-нд хүчин төгөлдөр болсон.