Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

2026-10-05
1 минут уншина

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 16 хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдээд байна.

Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5, 22.10-т тус тус заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан.

Энэ хугацаанд 24 эрүүгийн хэрэгт холбогдуулан гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 31 буюу нийт 71 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Шүүхээс хянан шийдвэрлэсэн хэргийн хувьд:

Эрүүгийн хуулийн 22.4-1-т заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 7 байцаагчид 1 жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.

Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 хүнийг тус бүр 2,7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.

Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнийг 4,0 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1-т заасан хахууль авах, өгөх гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 1 байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнд тус бүр 1 жил 1 хоног хорих, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг оногдуулсан.

Одоогийн байдлаар 1 эрүүгийн хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, 18 хүнд холбогдох 3 эрүүгийн хэрэг Нийслэлийн Прокурорын газарт шүүхэд шилжихээр хянагдаж байгаа бөгөөд 4 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Цогт сум: 11 өрхийн 3100 ямааг устгалд оруулаад байна

Дараагийн хуудас

Жеффри Эпштейний хэргийн материал, мэдээлэлд дурдагдсан байгууллага, албан тушаалтны мэдээлэл, тайлбарыг сонслоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш