Чилид үер бууж онц байдал зарлажээ

2026-10-12
1 минут уншина

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ хальж, үүнтэй холбоотойгоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Түүнчлэн хөрсний гулгалт болон борооноос үүдэлтэй аюулт үзэгдэл бүс нутагт нүүрлэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан эрх баригчид тус улсын өөр 10 дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын түвшин зарлаад байна.

Чилийн төвийн бүс нутагт хэдэн арван айл өрх хохирол амсаж, нийслэл Сантьяго хотод 12,000 айл өрх, хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болсон талаар албаны хүмүүс мэдээлжээ.

Аадрын улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гал сөнөөгчдийн мэдээлснээр, тэд 1,000 гаруй хүнийг аварч, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж:euronews.com

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Малын органик тэжээлийн “МИМО” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш