Нэг тоглогч бүхий олон аккаунтаар бооцоот тоглоомын залилан хийдэг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

2026-10-13
1 минут уншина

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ бүхий тээврийн хэрэгсэл, орон сууц зэрэг нуугдмал хөрөнгүүдийг илрүүллээ. Тодруулбал бүлэг этгээдүүд мөрийтэй тоглоомын “Armani” нэртэй сайт, “Pokerrr” аппликейшнд “Dollar Holdem”, “Путин ах”, “Mazab, Хүрээ, 42y22” нэртэй мөрийтэй тоглоомын клубүүд үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоогоод байна.

Дээрх этгээдүүд нь сайт үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоож, шалгалтын явцад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагаанд ашиглагдсан дансуудаар хийгдсэн хууль бус гүйлгээнүүдийг нь тогтоосон. Мөн “Mazab, Хүрээ, 42y22” клуб сервэрийг хөдөө орон нутагт байрлуулан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг тасралтгүй явуулж байна.

Гэмт этгээдүүд хэд хэдэн аккаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом тоглож, иргэдийг залилан мэхэлж байгааг иргэн та сайтар ойлгож, цахим мөрийтэй тоглоомд мөнгө, эд хөрөнгө, цаг хугацаагаа алдаж байгааг ухамсарлан энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзана уу.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Дараагийн хуудас

Баавгайн тухай хуурамч дуудлага мэдээлэл нь бусад яаралтай дуудлагад саад учруулж байна

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Баавгайн тухай хуурамч дуудлага мэдээлэл нь бусад яаралтай дуудлагад саад учруулж байна

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Балжинням, Экологийн цагдаагийн

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган,
ШилжихДээш