Уурхайгаас дахин 77 сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д ирж байна

2025-04-15
1 минут уншина

Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлтийн цаг үеийн байдлыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад 3 дугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэгдэлт бүртгэгдээд байна.

Сүүлийн дэгдэлт 4-р сарын 8-нд бүртгэгдсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компанийн 800-гаад уурхайн ажилтан өртсөн ба 4-р сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.

Тус уул уурхайн компаниудад 4-р сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна.

Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.

Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

“Сонсогчид” ОАК үндэсний олон нийтийн телевизээр гарч эхэллээ

Дараагийн хуудас

Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам батлагдлаа

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Цагдаа иргэний биед халдсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн алба хаагч иргэнийг зодож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэгдлээ

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд

“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020
ШилжихДээш