“Сонсогчид” ОАК үндэсний олон нийтийн телевизээр гарч эхэллээ

2025-04-15
1 минут уншина
Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “Wsup” media agency-ын уран бүтээлчдийн бүтээсэн “Сонсогчид” ОАК Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарч эхлээд байна.
Үзэгчдийн таашаалд нийцэж буй энэхүү шинэ уран бүтээлд 2000 гаруй хүн оролцон тоглосон бөгөөд киноны гол дүрүүд нэг сарын хугацаанд цэргийн анхан шатны сургалтад сууж бэлтгэгдсэнээр дүрээ илүү “амьдруулж” чадсан болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Цагдаагийн сонсогчдын амьдралын талаар өгүүлэх энэхүү киног бүх насныхан үзэхэд тохиромжтой байхад анхаарч “хараалын үг” хэрэглэхгүй, гэгээлэг, хөгжилтэй өгүүлэмжтэйгээр бүтээжээ.
“Сонсогчид” ОАК нь “Тусгай салаа” ОАК-ноос хойш үндэсний телевизээр гарч буй цэрэг, цагдаатай холбоотой томоохон уран бүтээл юм. Тус олон ангит киноны төгсгөлийн 10 дугаар анги бүх IPTV-д байршаад байгаа аж.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Галын шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоох шуурхай ажлын хэсэг байгууллаа

Дараагийн хуудас

Уурхайгаас дахин 77 сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д ирж байна

Сүүлд нэмэгдсэн Энтертайнмент

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все

Н.Энхбат: Тэмээний баяр гадаад, дотоодын олон жуулчдын хүсэн хүлээдэг эвент болон өргөжиж байна

-Ингэний айрагны баяр, -Ингэний сүү цагаан идээ, тэмээний ноос ноосон бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа -“Говийн амт” хоолны өдөрлөг -4×500 метрийн зайд пайз дамжуулах
ШилжихДээш