УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Н.Учрал сайд таныг Улаанбадрах суманд хамт очихыг урьж байна

2025-04-18
1 минут уншина

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Дорноговь аймагт жран олборлох тухай амуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралд албан хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр “Миний бие Говийн бүсийн 7- р тойргоос сонгогдсон УИХ -ын гишүүн билээ. Говийн ард түмний төлөөлөл болж сонгогдсон учраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол Францын  хамтарсан  уран олборлох гэрээг тойрсон гомдол эсэргүүцэл сонгогчдоос байнга ирж байгааг 3 р сарын 19 -ний өдөр  эрхэм сайдад уламжилж, тойргийн гишүүд болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, иргэдтэй уулзаж, олон улсын шинжээч урьж, Улаанбадрах сумын иргэд болон мал хөрс, уснаас шинжилгээ авах, нутгийн иргэдтэй  газар дээр нь очиж уулзах  хүсэлт илгээсэн боловч хариу өгөлгүй 30 хонолоо.  Мөн “Бадрах энержи” ХХК -д шаардлага хүргүүлсэн ч мөн л хариу өгөлгүй өнөөдрийг хүрэв. Миний бие Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд хүсэлт илгээх, шаардлага тавих бүрэн эрхтэй. Засгийн газар бол УИХ-аар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулдаг,  ажлаа тайлагнадаг, олон улсын гэрээгээ соёрхон батлуулдаг, УИХ-тай зөвшилцдөг  субьект.  УИХ -ын гишүүний шаардлагыг үл тоодог байх ёсгүй. Хууль нь тийм юм. Иймийн учир Засгийн газрын ХЭГ -ын дарга Н.Учрал таныг, мөн УИХ -ын гишүүний тавьсан шаардлагыг үл тоодог “Бадрах энержи” ХХК -ийн эрхэм удирдлагуудыг Улаанбадрах суманд урьж байна.  Миний  бие өөрийн эрх ашгийн үүднээс хандсан зүйл огт байхгүй бөгөөд говийн бүсийн иргэдийн  сонголтоор сонгогдсон УИХ- ын гишүүний хувиар ард түмний төлөөлөл болох ажлаа хийж байна. Засгийн зарим гишүүд хаан болчихсон аятай  аяглаж ард түмнийхээ санал хүсэлтийг үл тоож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс тавьсан хүсэлт , шаардлагыг хүлээн авахгүй юм бол дараагийн алхамыг хийх болно гэдгээ мэдэгдье” гэжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам батлагдлаа

Дараагийн хуудас

Худалдааны дайн ба Монголын эдийн засаг

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш

Don't Miss