Ураны нөөцгүй Доминикан улсад хийсэн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

2025-04-23
1 минут уншина

2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баяраагийн Батхүү нэртэй Facebook пэйж “Уранаар хордсон гэр бүл гэнэ дээ!” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 2600 гаруй реакц, 369 сэтгэгдлээр идэвхжүүлж, 11 мянга гаруй удаа цааш түгээжээ.

Уг бичлэгийн эх сурвалж болох Бүгд Найрамдах Доминикан улсын Capricornio TV гэх нэртэй 1.5 сая дагагчтай Facebook пэйж 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр түгээсэн нь 110 мянга гаруй реакц, 3900 гаруй сэтгэгдэл авчээ.

Бид Capricornio TV Facebook пэйжийн рийлс хэсэг рүү орж, түгээсэн бичлэгийн нийтлэгдсэн огноогоор хайхад хамаарал бүхий 11 бичлэг гарч ирлээ. Тус бичлэгүүдэд Capriocornio TV нэгэн гэр бүл дээр очиж аж амьдрал, ажлынх нь талаар яриа авч байгаа гарах бөгөөд уран болон уранаас болж ийм дүр төрхтэй болсон талаар огт дурдагдаагүй.

Capricornio TV-ийн нийтэлсэн рийлүүд

Харин шалгасан мэдээлэлд ашигласан доорх бичлэг нь бусад бичлэгүүдийн үзэлтээс өндөр буюу 11 сая үзэлттэй байна. Уг бичлэгийн англи хэлээр хадмал орчуулгатай хувилбарыг хавсаргалаа.

Түгээсэн бичлэг (англи хадмалтай)

Дээрх гэр бүл Бүгд Найрамдах Доминикан Улсын San Juan хотод байгааг бичлэгийн гарчгаас харж болно.

Бүгд Найрамдах Доминикан Улс нь ураны нөөцгүй орнуудын нэг гэдгийг эндээс болон доорх зургаас хараарай.

Дүгнээд хэлбэл, ураны нөөцгүй Бүгд Найрамдах Доминикан улсын San Juan хотод амьдарч буй нэгэн гэр бүлийн бичлэгийг “уранаар хордсон гэр бүл” хэмээн түгээж төөрөгдүүлжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй байна

Дараагийн хуудас

Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр холбогдсон Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Сүүлд нэмэгдсэн Видео

НИТХ-ын ээлжит хуралдаан “Сэлбэ ухаалаг хот” байгуулах асуудлаар үргэлжиллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан 2026 оны наймдугаар сарын 06-ны өдөр эхэлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын

ГЕГ: Шалгалтын ажиллагааг өнөөдөр эхлүүлсэн

Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гаалийн байгууллагын хувьд өнгөрсөн 2025 оны
ШилжихДээш

Don't Miss