Богд хан ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-04-28
1 минут уншина
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр17:56 цагт Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэг ихтэй байгаа тул иргэдийг ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ачааны автомашины дугуйнууд шатжээ

Дараагийн хуудас

Таван литр устай цуглахыг уриалсан мэдээллийг түгээхгүй байхыг хүслээ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган,
ШилжихДээш