Таван литр устай цуглахыг уриалсан мэдээллийг түгээхгүй байхыг хүслээ

2025-04-28
1 минут уншина
Богд хан ууланд гарсан түймэр Дугуй цагааны баруун хойд талд Батширээт орчим хааш хааш 700 метр гаруй газар тархсан байдалтай, салхи ихтэй байна. Одоогоор Онцгой байдлын 3 ангийн 30 гаруй алба хаагч ажиллаж байна. Онцгойгийнхонд мотоциклийн One Life авто мото клуб, Two Stroke клубын нийт 16 залуус ус зөөх явцад нь туслаж байгаа гэнэ.
Мөн гал түймэр хяналтаас гарч, онцгой байдлын албан хаагч нарт тусламж хэрэгтэй болсон тул залуус Богд хан уул руу явж байгаа аж.
Харин Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас дараах анхааруулга өгчээ. Тус газраас “Залуусыг буруу газар цуглуулсан ташаа мэдээллийг түгээхгүй байхыг уриалж байна. “Залуус Богд ууланд 23:00 цагт таван литр устай цуглахыг уриалж эхэллээ” гэх мэдээллийг түгээхгүй байхыг хүсье. Богд ууланд гарсан түймрийг унтраахаар Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Онцгой байдлын газар гэх мэт мэргэжлийн байгууллагууд хяналтандаа авч ажиллаж байна.
Богд уулын амралтын авто зогсоол дээр цуглах боломжгүй, тэндээс мотоцикл л явах замтай тул энгийн иргэд туслах боломжгүй. Харин түймрийн гамшигт туслах иргэд Жаргалантын аманд цуглаж өөрсдийн боломжоор туслах боломжтой” гэжээ.

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Богд хан ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Дараагийн хуудас

ОБЕГ: Түймрийг цурманд оруулсан

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш