Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

2025-05-02
1 минут уншина

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраажээ.

Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна.

Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатжээ.

Түймэр унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Дараагийн хуудас

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United airlines” Монголд нислэг үйлдэж эхэллээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш