АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United airlines” Монголд нислэг үйлдэж эхэллээ

2025-05-02
1 минут уншина

2023 онд Монгол Улс АНУ-тай албан хэлэлцээр хийж, сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Arilines”компани Монгол Улс руу 2025 оны тавдугаар сарын 01-нээс албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, “United Arilines” компанийн Зүүн Өмнөд Ази, БНСУ, БНХАУ-ын Маркетингийн бодлого хариуцсан захирал Уолтер Диас, United Arilines” компанийн Монгол, Сингапур болон оффлайн улсуудыг хариуцсан менежер, хатагтай Элайн Йип, “United Airlines” компанийн Нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хариуцсан захирал Ноён Самуэл Шинохара болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд “United Airlines” компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна.
АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч “UNITED AIRLINES” авиа компани нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд “Boeing 737-800” агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэж, өчигдөр Улаанбаатар хотод анхны буултаа хийж,  <span;>оройн 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардсан юм.
“United Airlines” авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна.
Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.
“United Airlines” авиа компани 2025.05.01-10.13 хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд 7 хоногт 3 удаа нислэг үйлдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Нислэгийн цагийн хуваарийг сонирхуулбал:
– Токио (Нарита) <span;>⟶ Улаанбаатар  16:30 – 20:55  Мягмар, Пүрэв, Ням гараг
– Улаанбаатар ⟶ Токио (Нарита) 09:55 – 15:45 Даваа, Лхагва, Баасан гарагт нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Дараагийн хуудас

Танилц: ХСҮТ-ийн шинэ захирал М.Адилсайхан

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Өнгөрсөн сард 14 хүүхэд усанд энджээ

Аялал, амралтын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд гол усны осол, амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд нэмэгдсээр байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Энэ оны 07

Орон нутгийн замд 4 тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг,

ХСҮТ-д гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.07.28/ 14:11 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход
ШилжихДээш