ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү Эрүүл мэндийн сайдыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

2025-05-02
1 минут уншина

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг Эрүүл мэндийн сайд Мөнхсайханы тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандана гэдгээ Н.Эрдэнэхүү мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Өнөөдөр би ажлаа хүлээлгэн өглөө. Уг нь нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан. Шууд чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Сайд хэн нэгэн хүнийг чөлөөлөх тушаалыг ингээд гаргадаг болжээ. Т.Мөнхсайхан ажлаа аваад хавдрын чиглэлээр манайхтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон дарамт ирж байсан. Байнга ажлаа өг гэдэг байсан ч бид ажлаа маш сайн хийдэг байсан учраас тэгэсгээд л намждаг байсан. Тиймээс би шүүхэд хандана. Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр ЭМЯ дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. Улмаар ЭМЯ-ны хүмүүс ХСҮТ дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг өгөхийг шаардсан. Өөрийг нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой. Ажил сайн хийж байгаа хүмүүсээ улам дэмжиж, ажлаа хийж чадахгүй цүнх баригч нарыг багасгаснаар Монгол Улс хөгжинө. Ажлын хэсэг надад халагдах тушаалыг танилцуулахдаа Т.Мөнхсайхан сайд надтай уулзчихгүй дээ гэж бодсон. Би өөрт нь ч хэлж байсан. Эрүүл мэндийн салбар үнэнд гүйцэгдэж өөрийг чинь асуудалд оруулах учраас төсөв даатгалын зарцуулалт болохгүй, улсын эмнэлгүүдийг чанаржуулах талаар хэлж байсан. Даан ч тэр саналыг маань шүүмжлэл гэж хүлээж авч байгаа бол харамсалтай л байна. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нарыг чөлөөлөх, томилох эрхгүй. Хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдэх ёстой. Би ажиллах хугацаандаа сэтгэл хангалуун байгаа учраас бардам гарч байна” гэв.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо

Дараагийн хуудас

Олон улсын хөндлөнгийн лаборатори оруулж ирэх шаардлагыг хүргүүлэв

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш