П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо

2025-05-02
1 минут уншина

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч П.Батчулуун Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хууран мэхэлж, хүний эд эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон юм.

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс түүнд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг  хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар өмгөөлөгчид нь Улсын дээд шүүхэд хандаад буй.

Дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчдийн бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Танилц: ХСҮТ-ийн шинэ захирал М.Адилсайхан

Дараагийн хуудас

ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү Эрүүл мэндийн сайдыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш