Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгч болжээ

2025-05-15
1 минут уншина

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбогдуулан ЭСЯ-наас ёслолын арга хэмжээг Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд ОУЭШ-ийн Ерөнхийлөгч Томоко Аканэ болон танхимын шүүгчид, ОУЭШ-ийн гишүүн орнуудын элчин сайд нар болон Гааг хотноо төвтэй хууль, эрх зүйн чиглэлийн олон улсын байгууллага, институтын удирдлагууд оролцсон байна.

Элчин сайд Л.Болд хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь ОУЭШ-ийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь манай улсын хувьд түүхэн чухал үйл явдал болж байна. Шүүгч Эрдэнэбалсүрэн нь шүүгчээс эхлээд прокурор, эрүүгийн хэргийн өмгөөлөгч, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэшсэн хүн юм гэж онцлов.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр 2025-2026 онд ажиллах юм.

Арга хэмжээний үеэр ардын урлаг, хөөмийн үзүүлбэр үзүүлэв.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Үерийн эрсдэлээс сэрэмжлүүлж байна

Дараагийн хуудас

6 сая фунт стерлингийн авлигын хэрэг

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш