6 сая фунт стерлингийн авлигын хэрэг

2025-05-15
1 минут уншина
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS)-тай холбоотой 6 сая фунт стерлингийн (28 тэрбум 260 сая төгрөг) гэрээ байгуулсан гэх авлигын хэрэгт 4 албан тушаалтан буруутай нь тогтоогдлоо. Шотландын Айрширт байрладаг харилцаа холбооны “Oricom” компани NHS-ийн хэд хэдэн салбартай гэрээ байгуулахын тулд хахууль өгсөн нь тогтоогдоод байна.

Компаниас 2010-2017 оны хооронд NHS-ийн эрх бүхий албан тушаалтнуудад их хэмжээний бэлэн мөнгө, тансаг аялал, ресторанд үйлчлүүлэх эрх, концертын тасалбар, үнэтэй тоног төхөөрөмж зэрэг эд зүйлийн хахууль өгчээ. Хариуд нь албан тушаалтнууд худалдааны нууц материалыг задруулж, хууль бус гэрээ байгуулсан байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад Шотландад байрлах NHS-ийн 5 салбарт нөлөөлсөн болох нь тогтоогджээ. Шүүхийн шийдвэрээр Адам Шаруди, Гэвин Браун, Дэвид Бэйли, Алан Хуш нарыг авлигын хэрэгт буруутгаад байна. Өөр нэг этгээдэд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад хэрэгсэхгүй болгосон байна.

“Энэ бол олон жил үргэлжилсэн, иргэдийн итгэлийг алдсан авлигын ноцтой сүлжээ байсан” гэж Прокурорын байгууллага дүгнэжээ. Хахууль өгөх, авах нь төрийн үйл ажиллагааг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж мөн мэдэгдэв. Талууд хоорондоо бичгээр харилцсан болон дансны гүйлгээ, шилжүүлэг, гадаад аяллын тасалбар зэрэг нотлох баримтууд хангалттай бүрдүүлсэн байна.

Олон жил үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагаа нь Шотланд дахь NHS-ийн гэрээний ил тод байдалд анхаарал хандуулахад хүргээд байна. Хуулийн байгууллагууд цаашид төрийн худалдан авалтад хяналт, ил тод байдлыг сайжруулах шаардлагатайг онцолжээ.

Энэ хэрэг нь төрийн албанд авлигын эсрэг хатуу байр суурь баримтлах, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай болсны тод жишээ гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгч болжээ

Дараагийн хуудас

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал эхлэв

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш