Сурагчдын амралтыг 14 хоногоор урагшлуулах саналыг хүргүүлжээ

2025-11-23
1 минут уншина

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн пик үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх бөгөөд хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байгаа тул тархалтыг урьдчилан бууруулан намжаахын тулд сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө байхаар тохируулах саналыг ЭМЯ-наас гаргажээ.

47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байгаа бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй юм байна.

2017/2018-2024/2025 оны ТТӨ-ний хөдлөл зүйгээр ЕБС-ийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг 2 долоо хоног урагшуулахад өвчний тохиолдол 2 дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсан аж. Дээрх нөхцөл байдалд үндэслэн ЭМЯ-наас Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлжээ.

Харин өнөөдөр сургууль, цэцэрлэгийг карантилах тухай саналыг огт хэлэлцээгүй бөгөөд цахим сургалтын хэлбэр болон амралтыг урагшлуулах тухай Боловсролын яам бусад нөлөөллөө тооцоолон шийдвэр гаргана гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

ЭМЯ: Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаж байна

Дараагийн хуудас

Иргэд өөрийн дансаа ашиглуулж гэмт хэрэгт холбогдож байна

Сүүлд нэмэгдсэн Боловсрол

Хүүхдийнхээ цэцэрлэгийн гэрээг дэлхийн хаанаас ч цахимаар байгуулах боломжтой

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатны дараа 100,481 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу нийт хамрагдах хүүхдийн 79.25 хувь нь цахим бүртгэлээ баталгаажуулж, хүүхдийнхээ цэцэрлэгийн

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш