Иргэд өөрийн дансаа ашиглуулж гэмт хэрэгт холбогдож байна

2025-11-24
1 минут уншина

Цагдаагийн байгууллагад 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 41,844 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14,694 нь залилах гэмт хэрэг байгаа бөгөөд нийт гэмт хэргийн 35.1 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн бүтцэд хамгийн өндөр хувь буюу 20.4 хувийг бүрдүүлж, байна.

Сүүлийн үед цахимаар залилах гэмт хэрэгт иргэдийн арилжааны банкны дансыг ашиглах явдал зонхилж, нийт 272 данс ашигласан тохиолдлоос 176 данс буюу 64.7 хувьд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон барьж, 831 сая төгрөгөөс 603 сая төгрөгийг холбогдох банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хязгаарлаж ажиллажээ.

Мөн фейсбүүк болон бусад цахим флатформ ашиглан “сугалаанд оролцуулна”, “группт нэмнэ”, “дугаараа явуул” гэх мэтээр иргэдийн гар утсанд ирсэн 6 оронтой нууц кодыг авч хаягт нь нэвтэрч, танил болон ойр дотнын хүмүүсээс нь мөнгө гуйх байдлаар үйлдэгдсэн 26 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 53.7 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоон, 52.255.000 төгрөгийн дүнг хязгаарласан байна.

Цахим орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороонд нийт 165 хуурамч линк хаягийг мэдээлж, үүнээс 138 линк устгагдсан. Мөн цахим мөрийтэй тоглоомын 1,860 домэйн хаягийг илрүүлэн мэдээлж, 1,015 хаягийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгоод байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд хэн нэгэн хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ анхааралтай байж, сайтар нягталж, судалсны үндсэн дээр шилжүүлэх, өөрийн эзэмшлийн дансыг бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сурагчдын амралтыг 14 хоногоор урагшлуулах саналыг хүргүүлжээ

Дараагийн хуудас

Томуу, ТТӨ нэмэгдвэл ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш