Томуу, ТТӨ нэмэгдвэл ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ

2025-11-24
1 минут уншина

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэнд болон Боловсролын яамны төлөөлөлтэй уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр арванхоёрдугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх санал гаргажээ. Харин Боловсролын яам уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

Арванхоёрдугаар сарын 01-нээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ гэсэн П.Наранбаяр сайдын асуултад ЭМЯ баталгаа өгч чадахгүй байна.

Талуудын мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй улам нэмэгдвэл ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо. Цахимд шилжүүлсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарахыг сануулав. Мөн ханиад хүрсний улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа хүүхдүүдэд цахимаар хичээлээ хийх боломжоор хангахыг даалгалаа.

Хүүхдүүд гэрээсээ хичээлээ үзэхэд интернэтийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч ажиллахыг ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг чиглэл болгов.

Иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруул. Зөвлөгөө өгөх, цахимаар цаг авах нээлттэй утас ажиллуулах хэрэгтэй. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг Ерөнхий сайд Г.Занданшатар ЭМЯ-ныханд онцгойлон санууллаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Иргэд өөрийн дансаа ашиглуулж гэмт хэрэгт холбогдож байна

Сүүлд нэмэгдсэн Боловсрол

Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах

А.Дэлгэржаргал: Хоол тараахад нэг тэрбумыг цацсан дарга нар Хүүхдийн номын байшинг нураана хэмээн сүрдүүлж байгаа нь харамсалтай

Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой, Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын эргэж буцсан шийдвэрүүдийн балгаар их хэмжээний хохирол

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 4-18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. Тун
ШилжихДээш