Улсын төсвийн төслийг боловсруулахад МҮЭ-ийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг үүрэг болгов

2026-05-01
1 минут уншина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны эв нэгдлийн өдрөөр (2026-05-01) Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбооноос үнийн өсөлт хязгаарлах, төсвийн сахилга бат сахих, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх дөрвөн бүлэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Засгийн газартай ойлголцож хамтран ажилласанд талархал илэрхийлээдөнөөдрөөс буюу энэ тавдугаар 1-нээс эмч, багш нарын цалин нэмэгдэж, нэмэгдсэн цалингаас нэмэгдэл, нэмэгдлийн хөлсийг тооцож олгож байгааг тэмдэглэлээ. Мөн тус холбооны тавьсан шаардлага, ажил хэрэгч, саналуудыг хүлээн авч Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.
Төсөв хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдыг есөн хувиар цом цомхотгосон нь байгаль орчны салбарт хүний нөөцийн дутагдал бий болгосон гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна. Ерөнхий сайд ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж байгааг хэлээд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зарим газарт чиг үүргийн давхардлыг арилгах, шаардлагатай газарт хүн хүч нэмэх бодлого баримталж хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ.
Мөн цалин хөлсний нэмэгдлийг хавтгайруулан салбар бүрд нэмэх бодлого баримтлахгүй байх, цалингийн нэг тогтолцоотой болох зэрэг үйлдвэрчний эвлэлийн саналыг ажил хэрэг болгохоо илэрхийлээд ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахад үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй санал солилцон хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ерөнхийлөгчийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Дараагийн хуудас

Хууль бус орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилжээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш