Хууль бус орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилжээ

2026-05-02
1 минут уншина

Эрхэлсэн тодорхой ажилгүй “Э” нь мэдээллийн технологи ашиглан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоов.

Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшинд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулж бусад этгээдүүдийг ажиллуулан үйл ажиллагаагаа явуулж байсныг тогтоосон байна.

Дээрх хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг (2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 700 орчим сая төгрөгийн үнэлгээтэй 2 тээврийн хэрэгсэл, 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй цахим тоглоомын газар) битүүмжиллээ.

Уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Улсын төсвийн төслийг боловсруулахад МҮЭ-ийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг үүрэг болгов

Дараагийн хуудас

Хэвлийд нь 2600 бетон шон зоочихоод Хатан Туулд нөлөөлөхгүй гэж яаж хэлж чадаж байна вэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш