Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

2026-07-04
1 минут уншина

-Нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор түлшний татаас, импортын хагас кокст жил бүр зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөг дотооддоо үлдэнэ-

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Багануур дүүрэгт /2026-07-04/ ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээнд зориулж өнгөрсөн өвөл БНХАУ-аас 280 мянган тонн хагас кокс түлш авсан бол, Тавантолгой түлш компани 180 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангасан.

134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс түлш үйлдвэрлэн нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэнэ.

Нүүрс-пиролизын үйлдвэр нь нүүрсийг дулааны аргаар жигнэж боловсруулж хорт болон дэгдэмхий бодисыг ялгаж хагас кокс түлш болон нүүрс-химийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологид суурилжээ.

Төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдлыг 50-60 хувиар, тухайлбал, нийт тоосонцрын хэмжээг 44 хувь, хүхэрлэг хийг 73 хувь, угаарын хийг 77 хувь, азотын давхар ислийг 33 хувиар бууруулах боломжтойг туршилтын үр дүн харуулжээ.

Үйлдвэрлэлээс ялгарсан пиролизын хийгээр 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор сайжруулсан түлшний татаас болон импортын хагас кокст жил бүр зарцуулдаг улсын төсвийн зардлыг 200 гаруй тэрбум төгрөгөөр бууруулна.

Ерөнхий сайд Н.Учрал “Энэхүү төсөл бол нэг үйлдвэр байгуулах төдий ажил бус, Монгол Улсад нүүрс-химийн үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, эрдэс баялгийг гүн боловсруулан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс суурийг тавьж буй стратегийн бүтээн байгуулалт болно гэдгийг онцоллоо.

Цаашид нүүрснээс гаргаж авах хийн болон шингэрүүлсэн түлшний үйлдвэрлэлийн суурийг тавьж байгаагаараа энэ төсөл ач холбогдолтой.

Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, 2026 оны гуравдугаар улиралд гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтыг 2028 оны нэгдүгээр улиралд бүрэн дуусгаж, мөн оны хоёрдугаар улирлаас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

Дараагийн хуудас

Монголын шугаман бүжигчид Дэлхийн аварга болжээ

Сүүлд нэмэгдсэн Ногоон дэлхий

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур

Богдхан уулын экологийн гарц

Богдхан уулын дархан цаазат газар бол Монгол Улсын анхны тусгай хамгаалалттай газар нутгийн нэг бөгөөд дэлхийн эртний дархан цаазат уулсын нэг юм. Мөн ЮНЕСКО-гийн
ШилжихДээш