“Ухаа худаг”-ийг хууль бусаар хувьчилсан баримтыг ил болголоо

2025-02-10
2 минут уншина

УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудаснаа Ухаа худгийг MCS хууль зөрчиж хувьчилсан гэх Засгийн газрын тэмдэглэл, гэрээг ил болголоо. Мөн энэхүү хууль бус хувьчлалыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүчингүй болгох ёстой гэдэг байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгийг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй.

Оюун-эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой.

Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд 5 ширхэг толгой гэж нэрлэгдэх ЦАНХИ, УХАА ХУДАГ, БОРТЭЭГ, ОНЧ ХАРААТ, БОР ТОЛГОЙ гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа, сүүлд хийсэн хайгуулаар ООРЦОГ нэмэгдэж 6 орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй УХАА ХУДГИЙН ордыг Энержи ресурс компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70% нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг 1 ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ. Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр 1 тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ.

Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.

Дээр дурдсан 2008 оны 3-р сарын 19-ны өдрийн ЗГ-ын хуралдааны тэмдэглэл болон Энержи ресурстай хийсэн гэрээг хавсаргав” гэжээ.

Ил болж буй уг гэрээний хүрээнд MCS групп Таван толгойн ордыг бүхэлд нь авахын тулд Гашуунсухайтын төмөр замын төслийг зогсоох тактик ашиглаж байна гэх хардлага байгаа юм. Засгийн газрыг огцруулах оролдлогууд ч Таван толгойг авах шахаа байж гэсэн тайлбарыг дагуулах болжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 15-нд БНХАУ-тай Гашуунсухайтын төмөр замын төслийн гэрээг эцэслэн үзэглэх юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна

Дараагийн хуудас

Т.Батмөнх хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдээлж, хариуцлага хүлээжээ

Сүүлд нэмэгдсэн Томруулдаг шил

Монгол улсын авлигын төсөөллийн индексийн 18-21 хувийг хууль эрх зүйн орчин болон макро эдийн засгийн үзүүлэлтүүд эзэлжээ

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг гаргадаг. Ингэхдээ дэлхийн 180 гаруй улсын төрийн байгууллагын авлигын түвшний үзүүлэлтээр нь үнэлгээ өгч эрэмбэлдэг аж.

Монголын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тал хээрийн экосистемийн доройтлыг бууруулах нь шийдвэрлэх үүрэгтэй

Монгол улсын газар нутгийн 70%-ийг бүрхэн 110.0 сая га газар тэлж тогтсон тал хээр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн дэлхийн цөөн экосистемийн нэг

Танилц: Намуудын санхүүгийн тайлан

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37

MCS группийн З.Төрмандахыг эрүүл мэндийн шалтгаанаар суллажээ

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2025.03.10/ яллагдагч З.Төрмандахын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих

“Монгол хаачих юм бэ Ерөнхийлөгч өө?!”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан иргэн Б.Болор-Эрдэнээс цахимаар ил захидал илгээжээ. Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. “Монгол хүн байна даа луу жилийн
ШилжихДээш