Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна

2025-02-09
1 минут уншина

2025 оны 01 дүгээр сараас эхэлж “Шинээр 109 ураны лиценз олгожээ” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд ихээр түгээд байгаа аж. Уг мэдээллийг түгээсэн постуудыг энд, энд, энд, энд, мөн эндээс үзээрэй. Анхлан түгээгчдийн нэг болох Мягмаржав Баатархуяг нэртэй Facebook хэрэглэгчийн постыг 586 реакц, 257 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1800 гаруй удаа цааш түгээжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Манай байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр A-25/0103 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулж түгсэн мэдээлэлд тодруулга хүсэхэд 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 1/542 тоот хариу албан бичигт “Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна”. Мөн “Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 2024-2025 онуудад шинээр олгогдоогүй болно” гэжээ.

Үүнээс үзвэл, цахим орчинд түгээд байгаа “Шинээр 109 ураны лиценз олгожээ” гэх мэдээлэл нь ор үндэсгүй, хуурамч болох нь харагдаж байна.

Эх сурвалж: Монголын баримт шалгах төв

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа

Дараагийн хуудас

“Ухаа худаг”-ийг хууль бусаар хувьчилсан баримтыг ил болголоо

Сүүлд нэмэгдсэн Томруулдаг шил

Тээвэрчид “Тэг” зогсолтоо 10 хоногоор хойшлууллаа

“Түмэн наст тээвэрчдийн зөвлөл”  холбооноос Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн концессын авто зам эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн авдаг замын хураамжийг болиулах, эсвэл 30 хувиар бууруулахыг шаардаж

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу ойролцоогоор 9-12.8 сая төгрөг байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш

Don't Miss