Танилц: ХСҮТ-ийн шинэ захирал М.Адилсайхан

2025-05-02
1 минут уншина
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо.  Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч  бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,  Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын  Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байжээ.

I. Боловсрол 
1.  2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2.  2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3.  2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4.  2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5.  2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1.  2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2.  2007-2009 он Дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3.  2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4.  2014-2021он Дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5.  2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6.  2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1.  2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2.  2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3.  2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United airlines” Монголд нислэг үйлдэж эхэллээ

Дараагийн хуудас

П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо

Сүүлд нэмэгдсэн Онцлох

ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтоход холбогдох хэрэгт 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжилжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай

Төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцалж, төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө

Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар

Визний залилангийн хэрэгтэнд

“Виз гаргаж өгнө” хэмээн иргэдийг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Хэргийг тодруулбал, Л.Э нь  “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ
ШилжихДээш